Slide background
Slide background
Slide background
Slide background

Архангай аймагт хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнд нийт 1532 өрх хамрагдсан.

Аймгийн хэмжээнд нийт 21773 өрхөөр зочилж мэдээллийн санд шивж оруулсан. Улсын хэмжээнд Салбар дундын мэдээллийн санд өрхийн мэдээллийг шивж оруулахад өрхийн болон регистрийн давхардлын алдаануудыг засварласны үр дүнд аймгийн хэмжээнд 21578 өрхийн мэдээлэл шивэгдэн орж амьжиргааны түвшингийн 20 бүлэгт эрэмбэлэгдсэн байна.

                   2014 оны 4 сард амьжиргааны түвшингийн 1-р бүлгийн 1699 өрх, 2-р бүлгийн 1642 өрх нийт 3341 өрхийг баталгаажуулах ажлыг аймгийн хэмжээнд хийсэн.

                   Салбар дундын мэдээллийн санд тулгуурлан үзүүлж байгаа анхны үйлчилгээ нь хүнсний эрхийн бичгийн үйлчилгээ юм.

                   Аймгийн хэмжээнд амьжиргааны түвшингийн 1-р бүлэгт байгаа 1532 өрхөд 47 хүнсний дэлгүүрээр дамжуулан цаасан болон цахим хүнсний эрхийн бичгийн үйлчилгээг хүргэж байна.

                   Эрдэнэбулган сумын 278 өрх 1-5 сарын хүнсний эрхийн бичгийн үйлчилгээг цахим хэлбэрээр, сумдын 1254 өрх 1-4 сарын хүнсний эрхийн бичгийн үйлчилгээг цаасан хэлбэрээр аваад байна.HEB-d hamragdsan orhiin too

[LayerSliderWP] Slider not found